СЭЛЭНГЭ: Багш нар төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-03 16:32:12

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх баярын өдрөөр амжилт бүтээлээр бусдыгаа манлайлан ажиллаж байгаа зарим багш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

 

-Алтан гадас одонгоор Ерөө сумын сургуулийн ахмад ажилтан Ш.Хорлоо, мөн сумын сургуулийн үдийн цайны ахлах тогооч Т.Түмэнжаргал,

 

-Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянгол сумын сургуулийн захирал Г.Мөнгөнчимэг, Ерөө сумын сургуулийн бага ангийн багш Г.Оюунтөгс, Т.Мягмарсүрэн, Зүүнбүрэн сумын сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Нямбаяр, мөн сумын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер П.Нарантуяа, Сүхбаатар сумын 4-р сургуулийн бага ангийн багш Б.Энхцэцэг, Шаамар сумын Дулаанхаан 3-р цэцэрлэгийн багш Б.Сувданчимэг, ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн ерөнхий эрдмийн багш Л.Баттуяа, ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллежийн мэргэжлийн багш А.Баасанжаргал нарыг шагналаа.

 

Шагналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, Боловсролын газрын дарга С.Тулга нар гардуулан өглөө. 

Related news