СЭЛЭНГЭ: Утаагүй эко зуух байршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
төв Сүхбаатар сум төвлөрсөн хогийн цэг орчмын агаарын бохирдол, утаа болон
угаарын хийг бууруулах зорилгоор ахуйн хог шатаах утаагүй эко зуухыг
байршууллаа.
Хог шатаах зуух нь байгаль
орчинд ээлтэй, агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулж шаталтаас
үүсэх утаа болон угаарын хийг 99 хувь шатаадаг гэдгээрээ давуу талтай.
Зууханд зөвхөн ахуйн болон хүнсний
хогийг шатаах зориулалттай. Иймээс шил, төмөр, чулуу, цемент гэх мэт барилгын
материалыг шатааж болдоггүй байна.
Уг зуухыг "Нүүдэлчин Эко
ресурс" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сүхбаатар сумын "Цагаан
эрэг тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгчээ.