Монголчуудын бэлэглэсэн хонин сүргийн хариуд цай бэлэглэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-17 09:16:44

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот манай улстай үйл явдлын нэгэн жимээр хэрхэн холбогдсон тухай товч мэдээлэл хүргэе.


Тус хот  20 гаруй сая хүн амтай, зам тээвэр, худалдаа санхүү, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хөгжлийн зангилаа болсон хот юм. 


Одоогоос зургаан жилийн өмнө гарсан дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Ухань хотын ард түмэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн байдаг. 


Монголын ард түмнээс бэлэглэсэн хонин сүргийг 2020 онд Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлж, Ухань хот руу тээвэрлэсэн билээ.



Тухайн үед энэ үйл явдлыг халдварт өвчний эсрэг хоёр улс хамтдаа тэмцэж бие биеэ ойлгож, тусалж байгаа нь айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг монгол ардын зүйр цэцэн үгийн утгыг бүрэн илэрхийлж байна гэж үзэж байв.


Харин хятадын талаас хариу болгож амт чанар сайтай дээд зэрэглэлийн “Хөх цай”-г Ухань хотод үйлдвэрлэж, Монголын ард түмэнд бэлэглэж байжээ.


Хятадын уламжлалт цайны урлаг соёл нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг аж.


Ташрамд, Ухань хот хятадын газар нутгийн төвд нь оршдог бөгөөд эргэн тойрондоо Шаньши, Сичуань зэрэг есөн мужаар хүрээлэгдсэн цэвэр усны арвин нөөцтэй, байгальд ээлтэй экологийн шинэлэг технологи нэвтрүүлсэн хот юм. 
Related news