“Чех фестиваль-2025” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-06-07 19:31:30

 Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Чех фестиваль-2025” Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны гадна талбайд өнөөдөр боллоо.


Энэхүү фестивальд ЭСЯ-ныхаас гадна Монгол улсын 20 орчим аж ахуйн нэгж оролцов.


Энэ үеэр Макс группийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд “ Чех улсын бараа  бүтээгдэхүүн импортолж монголын ард түмэнд хүргээд 33 жил болсон байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.


Монгол Улс 1950  оны 4-р сарын 25-нд Чехсловак улстай дипломат харилцаа тогтоожээ. Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Харин  1956 онд Улаанбаатар, Праг хотноо  ЭСЯ-даа харилцан нээсэн түүхтэй.


Чех фестивалийг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулав.

 

Related news