ӨНӨӨДӨР: Ардчилсан ахмадын холбооноос мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-27 07:48:18

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр болох үйл явдлын тойм:


10:00 цагт: Энхтайваны гүүрний засвар шинэчлэлтийн ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл хийнэ. Утас: 99127029


11:00 цагт: РЦНК орчимд хууль зөрчиж ногоон байгууламжийг устган 3 га газарт орон сууцны хотхон барихыг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 91185745


11:30 цагт: Ардчилсан ахмадын холбооноос цаг үеийн асуудлаар Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 80910026


14:00 цагт: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Бүсчилсэн Хөгжлийн Үндэсний Хүрээлэн” хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Төрийн ордны Чингис хаан танхимд болно. Утас:99815918 88054040


-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотноо болж байна. 


-"Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”  үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна. 


 -"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower" В блок, 2 давхарт дэлгээд байна. 


-"Beyond the horizon” үзэсгэлэн “Монгол арт галерей”-д гарч байна.


-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.


-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


"-Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ. 


-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг" театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн" театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно. 


Хилийн чанадад: 


-"Монгол-Хятадын V экспо-2025" БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 25-31-нд болж байна. 


Related news