Хятадын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад нэгдсэн үнэлгээнд Монголоос оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-28 09:40:06

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 МОНЦАМЭ/. "Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг"-ийн зааврын дагуу Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан нэгдсэн үнэлгээ БНХАУ-ын Бээжин хотноо  болж байна.


Энэхүү үйл ажиллагаанд ОБЕГ-ын Газар хөдлөлт, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа нар оролцож байгаа аж. Тус улсын олон улсад үүрэг гүйцэтгэдэг "Хүнд" ангиллын эрэн хайх, аврах баг 2009 оноос хойш гурав дахь удаагаа гадаад давтан нэгдсэн үнэлгээнд хамрагдаж буйгаараа онцлог юм.


Энэ сарын 25-30-нд зохион байгуулж буй үйл ажиллагаанд Оман, ОХУ, Австрали, Беларусь, Норвеги, Шинэ Зеланд, Англи, ХБНГУ, БНФУ, Малайз, Сингапур, Катар, Швейцарь, БНСУ зэрэг улсын "Хүнд" ангиллын эрх олгох 19 төлөөлөгч,  8 улсын 25 ажиглагч оролцож байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. 



Related news