155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-06 14:57:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.


Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Тус цэцэрлэг 20.5 х 14.0 метр хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар барилга бөгөөд засвар шинэчлэлтийн хүрээнд гадна ханын дулаалга, ус чийгээс хамгаалах зориулалтын тусгаарлагч, дулаалгатай сайдинг фасадыг суурилуулсан. Мөн цонх, гадна шат, довжоо, хаалга, ус зайлуулах хоолой зэргийг бүрэн шинэчилсэн байна.

 

Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар тус засварын ажлыг “Бүрэн Одод” компани хийж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

 

Related news