Ховд, Орхон, Сэлэнгэ аймагт мешид байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонголын мусульман нийгэмлэг ислаам шашныг өргөн дэлгэрүүлэх талаар ихээхэн зүйлийг хийж бүтээж байгаа тухай тус шашны байгууллагын гүйцэтгэх захирал Х.Батырбек мэдээллээ.
Тэрбээр мөн саяхан Москвад болсон ислаам шашинтнуудын олон улсын чуулга уулзалтанд оролцоод ирсэнийхээ талаар өгүүлээд, энэ онд тус нийгэмлэгийн зүгээс Өлгий сум, Цагаан арал баг, Ховд аймгийн Булган сум, Эрдэнэт хот, Сэлэнгэ аймгийн Түнхэл сум зэрэг газруудад нийт найман мешид (мөргөлийн ордон)-ийн байгууламж барьж байгуулсан, удахгүй тэдний нээлтийг хийнэ. Мөн ислам шашны ариун судар Курааныг монгол хэл дээр Ц.Гомбосүрэн, Б.Баабар, К.Сайран нар орос, польш, араб хэлнүүдээс орчуулан, Кураан сударын казах дэлгэрэнгүй тайлбар толийг тус аймгийн Булган сумын хүү Еркинай зохиож хэвлэлтэнд бэлэн болголоо. Эдгээрийг хэвлүүлэн уншигчдад хүргэх болно. Би ойрын өдрүүдэд Казахстаны Ахмет Яссауийн их сургуульд элсэн суралцах арван таван оюутанг хүргэж өгөхөөр болоод байна гэв.
Ш.Айзаря