"Нарны дуулал" улсын уралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРУрлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Халх голын дайны анхны бүрээч, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Нарны дуулал” улсын анхдугаар уралдаан Баянхонгор аймагт нээлтээ хийлээ.
Энэ удаагийн уралдаанд 15 аймгийн мэргэжлийн дуучид, ардын авьяастан, хүүхэд багачууд оролцож байна.
Мөн энэ өдөр Г.Бирваа агсны амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн аймгийн Музейд нээлтээ хийлээ.
Харин маргааш тэмцээний эхний шатны шалгаруулалт болох бол оройн 20:00 цагт Зочин уран бүтээлчдийн тоглолт болох аж. Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 25-нд болж, аваргуудаа шалгаруулан, Гала тоглолт болох юм байна.
Б.Мөнхзул