Орон нутгийн замын асуудлыг шийдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт ирэх жилээс Бууцагаан чиглэлийн 129км, Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн 60 км, улсын чанартай, хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтанд оруулахаар болжээ.
Мөн Баянхонгор-Баянлиг чиглэлийн босоо тэнхлэгийн замын ажлыг эхлүүлэн, Баянлиг-Гурвантэс чиглэлийн 293 км, Баянхонгор-Баянбулаг чиглэлийн 237 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг хийж, барилгын ажлыг эхлүүлэх нөхцлийг бүрдүүлэх аж. Түүнээс гадна Баянхонгор-Эрдэнэцогт-Архангай чиглэлийн орон нутгийн чанартай авто замуудыг барьж, Цагаан туруутын голд төмөр бетон гүүр барьж, Өртөмт, Хүрэмтийн голын гүүрийг шинэчлэн засварлах юм байна. Хоолтын гарамд гүүр барих асуудлыг ч судлан удахгүй шийдвэрлэх гэнэ.
Харин аймгийн төвийн Эрдэнэмандал 2, Цахир 7, Есөнбулаг 9 дүгээр багийн хатуу хучилттай замын асуудлыг цогцоор шийдэхээр болсон байна.
Б.Мөнхзул