ХӨВСГӨЛ: Гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлж, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-15 14:22:18

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас  эцэг эх, насанд хүрэгчдэд гэр бүлийн боловсрол, хүүхэд хамгааллын мэдлэг, чадвар олгож гэр бүл дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх зорилгоор “Монгол гэр бүл” аймгийн гэр бүлийн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.


Зөвлөгөөнд 23 сум, 1 тосгоны төлөөлөл бүхий 300 гэр бүл оролцож байна.






Энэ удаагийн зөвлөгөөн нь эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх зорилготой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр онцоллоо.




Зөвлөгөөнд урилгаар “Нийгэм, сэтгэл судлал”-ын дээд сургуулийн багш Л.Бадамцэцэг багш гэр бүлийн боловсрол олгоход чиглэсэн мэдээлэл хүргэсэн юм.



"Хөвсгөл аймаг  136 885 хүн амтай, нийт 40182 өрх, 49,831 хүүхэд байна.  

Цаашид гэр бүлд чиглэсэн амьдрах нөхцөлийг сайжруулах, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Мөн гэр бүлд эрүүл зан үйл, дадал төлөвшүүлэх, бие биедээ үнэнч байх, эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт, халамж анхаарлыг нэмэгдүүлэх, тэдний оролцоотой гэр бүл дэх хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг Засаг дарга П.Лхагважав хэлж байлаа.

Related news