Бие даагч 8 иргэнийг мөрийн хөтөлбөрийнхөө зөрчлийг засаж ирүүлэхийг зөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8-ынх нь мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул зөрчлийг засварлан ирүүлэхийг аудитын байгууллагаас зөвлөжээ.
Тэдгээр бие даагч засварласан мөрийн хөтөлбөрөө энэ сарын 14-ний өдрийн дотор дахин хүргүүлэх юм. Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн, энэ сарын 24-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days