Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-04 14:42:38

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.

Банкууд 2282.50-2293.10 төгрөгийн ханшаар 4.7 сая ам.доллар худалдан авах, 342.05-342.55 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк  биелүүлсэнгүй.

 Б.Заяа

Related news