ДОРНОГОВЬ: Майдар эргэх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-27 14:21:01

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байдаг Өлгий хийдэд Майдар эргэх ёслол боллоо.




Майдар бурхныг энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг гэж үздэг бөгөөд бурхан багшийн дараагаар хүн төрөлхтөнд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхдын  тав дахь бурхан аж.


Түүх сөхвөл, Их хүрээнд Майдар эргэх ёслолыг хийж байжээ. Майдар эргэх ёслолд говийн гурван аймгийн найман сумаас 300 гаруй сүсэгтэн мөргөлчид ирж оролцсон байна.

Мандах сумын нутагт байдаг Өлгийн хийд нь 1920-иод оны үед Цогчин, Жүд, Манба, Ганжуурын дуган сахиусын дуган гэсэн  таван сүм дугантай 100 гаруй лам хуврагтай орон нутагтаа томоохон хийдийн тоонд ордог байв. 














Related news