БУЛГАН: "Алухай" хамтлаг соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-11 13:18:32

Булган, 2024 оны нэгдүгээр сарын  11  /МОНЦАМЭ/. Булган аймгийн 2023 оны Шилдэг өвлөн уламжлагч”аар Соёлын ордны дэргэдэх уран нугаралт амьд  хөгжмийн "Алухай" хамтлаг шалгарсан байна.


Энэ хамтлаг Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн хоёр дахь ай савын уран нугаралтын төрлөөр хичээллэдэг хамт олон бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд хөөмий, хархираа, исгэрээг өөрийн орон нутагтаа нутагшуулж буй өвлөн уламжлагчид юм.


Аймгийн Засаг даргын А/705 тушаалаар соёлын биет бус өвийг сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн, өвлөн уламжлагчийг хөхүүлэн дэмжих журмын батлан эдүгээ хоёр дахь жилдээ шалгаруулж байгаа ажээ.



Related news