ХОВД: Дизель түлш 4040 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-09 11:21:22

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт он гарсаар шатахууны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар АИ 95, 92 авто бензин литр тутамд 2800 төгрөгийн үнэтэй байна.

Харин дизель түлш өнгөрсөн саруудад 3640-3840 төгрөгийн үнэтэй байсан. Одоо дизель түлшийг литр тутамд 4040 төгрөгөөр борлуулж байна.   


Тус аймагт 10 гаруй аж ахуйн нэгж, компани Шатахуун түгээх станц ажиллуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон ОХУ-аас шатахуунаа татан авдаг.  
Одоогоор шатахуун түгээх станц тус бүр харилцан адилгүй нөөцтэй байгаа юм.


Ихэнх шатахуун түгээх станцад АИ-80 авто бензин байхгүй, тасалдал үүссэн гэж албаны эх сурвалжууд хэллээ.  

 

Related news