Орон сууцнуудын хаалга нууц кодтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 23:10:20

Арвайхээрт хуучин орон сууцнуудын дээврийг засч шинэчлэх, орцны хаалганд код тавих ажил хийгдэж дуусах шатандаа ороод байна.

Улсын төсвийн 230 сая төгрөгийн хөрөнгийг хот тохижилтын ажил зориулсан бөгөөд баригдаад олон жил болсон хуучин орон сууцнуудын дээврээс дусаал гоожиж, салхи сэнгэнээд байна, орцонд согтуу хүмүүс хоноод байна гэсэн иргэдийн гомдлыг барагдуулахад зориулаад байгаа юм. Мөн зарим орон сууцны дулааны шугамыг сольж, засварлаж байна. Улаанбаатраас мэргэжлийн хүмүүс ирж уг ажлыг гүйцэтгэж байгаа ба хийсэн ажилдаа 6-8 жилийн баталгаа өгч байгаа аж. Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр орон сууцнуудын орчимд гэрэлтүүлэг тавьж, орцыг гэрэлтэй болгожээ.

Арвайхээрт 36 айлын хоёр, 48 айлын хоёр, 12 айлын нэг, 52 айлын нэг, ТИС-ийн гэгдэх нэлээн орон сууцнууд ашиглалтын хувьд хугацаа дуусч бүрэн засвар шаардаад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news