ЗАВХАН: Төрийн албаны шалгалтад 76 иргэн орж, 30 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн албаны нөөц бүрдүүлэх
зорилго бүхий ерөнхий шалгалтад орсон
иргэдийн 39.5 хувь нь тэнцжээ.
Ерөнхий шалгалт 9 дүгээр сарын 20-ны 8.00 цагт эхэлж,
гурван ээлжээр зохион байгуулав.
Орон даяар нэгэн зэрэг эхэлсэн энэ шалгалтад Завхан аймагт
101 иргэн бүртгүүлснээс 76 иргэн шалгалтад орж, 30 иргэн буюу 39,5 хувь нь
тэнцлээ.
Завхан аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн шалгалтыг халдвар хамгааллын дэглэм баримтлан явуулсан.
Төрийн албаны
шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа зохион байгуулдаг болсон нь
иргэдэд маш их боломжийг олгосон. Тухайн жилд аль нэг улиралд бүртгүүлсэн иргэд
шалгалтдаа оролцох боломжтой юм.
Төрийн албаны шалгалтыг гурван төрлийн буюу, нэгдүгээрт, хууль эрх зүйн мэдлэг шалгах. Мэдээллийн технологийн мэдлэг шалгах, түүх нийгмийн тухай мэдлэг шалгах 55 асуулт бүхий 60 минутын шалгалт.
Монгол хэл бичгийн мэдлэг шалгах, дүн
шинжилгээ хийх 20 минутын шалгалт гээд нийт шалгалтын үргэлжлэх хугацаа хоёр
цаг орчим байдаг. Төрийн албаны
шалгалтад тэнцэлтийн байдлаар Завхан аймаг улсын дунджаас дээгүүр байр эзэлдэг
статистиктай болно гэж Төрийн албаны
зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.
Ташрамд, 2023 оны 4 дүгээр улирлын шалгалтын бүртгэл 10
дугаар 18-ны өдөр эхэлж, 11 дүгээр сарын 22-нд дуусна.