ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.
Бүртгэл e-Mongolia системээр явуулж, системд нэвтрэхэд "Онцлох үйлчилгээ" хэсэгт нэгдүгээр ангийн бүртгэл нээгдээд байна. Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдах юм.
Харин 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, өмнөх
жилүүдэд сургуульд элсэн суралцаагүй бол оршин суугаа хаягийнхаа дагуу хамран
сургах тойргийнхоо сургуульд биеэр очиж бүртгүүлнэ. Энэ жил 35600 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх судалгаа бий.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days