Бакалавр, магистрын хөтөлбөрт хамрагдах бүртгэлийг сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-20 10:54:50

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацааг энэ сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгажээ.


“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр, магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.


Тус хөтөлбөрийн бүртгэлийг https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандаж, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдөл бөглөж, илгээнэ. 


Боловсролын яамнаас бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул бүртгэлээ эрт хийхийг зөвлөж байна. 

Related news