АРХАНГАЙ: 504 иргэний амь, 1 тэрбум 600 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-17 16:22:15
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралтын өдрүүдэд Архангай аймгийн хэмжээнд үер усны 6, яаралтай тусламж үйлчилгээний 8 дуудлагад аймгийн ОБГ-т иржээ.

Алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, 504 иргэний амь нас, 1 тэрбум 600 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


Завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг Урд болон Хойд тамирын гол, Тэрхийн цагаан нуурын эрэг дагуу ажиллуулж, нийт 112 автомашин, 390 гаруй иргэнд аюулгүй байдлыг хангаж, голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн байна.

Мөн улсын чанартай зам дагуу байрласан орон нутгийн шалган нэвтрүүлэх цэг /Цагаан давааны пост/-ээр зорчин өнгөрч буй 1497 автомашинд үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэсэн.
Related news