ХӨВСГӨЛ: Цаатан фестивалийг ардын урлаг, нүүдэлчдийн соёл, спортын наадам болгон өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-03 12:27:43

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нэг онцлог бол 6 дахь хошуу мал болсон цаан сүргийг  өсгөн үржүүлдэг.

 

Өнгөрсөн жилийн тооллогоор  2540 цаа буга тоолуулж, өмнөх оноос 99 толгойгоор өссөн байна.



 

Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Цаатан фестивалийг 19 дэх жилдээ зохион байгуулна.  





 Цаатан фестивалийг  энэ жил ардын урлаг, нүүдэлчдийн соёл, спортын наадам болгон өргөжүүлэх бөгөөд долоодугаар сарын 6,7-нд  Монтрейвэл компанийн Далай тур жуулчны баазад болно.


Энэ үеэр аялагч,  жуулчин иргэд Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.

 

 

 

 

 

                                            

Related news