ХӨВСГӨЛ: МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-01 10:49:26

Мөрөн /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орон нутгийн 8 чиглэлд эхэлж буй МИАТ компанийн анхны нислэг өнөө өглөө Мөрөн нисэх буудалд амжилттай үйлдэгдлээ.



Тус нислэгийг үйлдэж эхэлснээр алслагдсан бүс нутгийн иргэд 40-70 хувийн буюу 2-2,5 дахин хямдралтай үнээр ая тухтай зорчих боломж бүрдэж байгаагаас гадна дотоод, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Он гарсаар Хөвсгөл нуурыг зорин Хөх сувд мөсний баяр, Цаа цасны баяр зэрэг үйл ажиллагааг үзэхээр 50 гаруй мянган аялагч ирсэн байна.


Сүүлийн жилүүдэд хоймор нутагт ирэх аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд дотоодын 107000, гадаадын 26000  жуулчин иржээ.

“МИАТ” компанийн хувьд 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин 15 жилийн дараа сэргээснээр Хөвсгөл аймгийг зорих гадаадын иргэд ая тухтай зорчих боломж бүрдэж байгаа юм.

 

 

 

 

Related news