Хэлмэгдэгсдэд зориулан буяны ном хуруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-12 15:43:47

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Сүхбаатар сумын ИТХ-аас сумандаа амьдарч буй хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх, буяны ном хуруулах ажлыг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд өнөөдрийн байдаар 150 гаруй хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, ач зээ нар амьдран сууж байна.

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндтэгх өдөр болгон тэмдэглэдэг билээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news