Уран сайхны гимнастикчид ААШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-27 14:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран сайхны гимнастикийн баг тамирчид тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Филиппиний нийслэл Манила хотод болох Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа.


Энэ удаагийн ААШТ-д 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцох юм.

 

Манилагийн ААШТ-д багийн дасгалжуулагчаар М.Булган, Б.Болормаа, Б.Халиун, 

шүүгчээр Б.Эрдэнэзаяа, Т.Болор, Г.Золжаргал, Ц.Зулзаяа нар оролцох бол,

насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд Х.Ундрам, Н.Анужин, Э.Лхагвацэцэг,

насанд хүрэгчдийн багийн төрөлд Б.Номин, Б.Номин-Эрдэнэ, А.Тэгшээ, Ё.Дөлгөөндөл, Г.Марал, Б.Мөнхжин,

өсвөр үеийн ганцаарчилсан төрөлд У.Айына, Н.Урангоо, А.Хонгорзул,

өсвөр үеийн багийн төрөлд П.Аялгуу, Б.Цэрэнханд, П.Энэрэл, Н.Мандуухай, С.Мөнхгэрэл, Х.Минжин нар тус тус өрсөлдөнө. 

Related news