Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох тамирчдын бэлтгэлийг ОХУ-ын бөхчүүд хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хорватын Загреб хотод ирэх сарын 13-21-нд чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болно.
Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцох юм. Баг тамирчид өдгөө Спортын төв ордны зааланд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тамирчдын нэгдсэн бэлтгэлд улсын арслан Э.Батмагнай, ОХУ-ын Дагестаны Гамзат, Тувагийн Седен Кежик, Буриадын Түмэн Бодиев, Дмитрий Будажапов нар хамрагдаж байна. Дээрх бөхчүүд 57, 61, 65, 70, 74, 79, 97, 125 кг-ын жингийн бөхчүүдийн бэлтгэлд тусалж байгаа юм.
Загребын дэвжээнд барилдах бөхчүүдийг танилцуулъя.
Эрэгтэй:
57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
61кг Т.Түвшинтулга (БГД АК)
65кг Б.Гантулга (Тэх Мөнх клуб)
70кг Т.Тулга (Хүч
спорт хороо)
74кг Э.Төгсжаргал (Дархан хасу)
79кг О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
97кг Г.Ганхуяг (Алдар
спорт хороо)
125кг М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо )
Эмэгтэй:
50кг Б.Мөнхнар (Алдар спорт хороо )
53кг Ц.Намуунцэцэг (Дархан хасу )
55кг Б.Хулан (Аврагч спорт хороо )
57кг Х.Болортуяа (Аврагч спорт хороо )
59кг Т.Алтжин (Хилчин спорт хороо )
62кг П.Орхон (Алдар спорт хороо )
65кг Т.Энхжин (Алдар спорт хороо )
68кг Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо )
72кг З.Болортунгалаг (Хилчин спорт хороо )
76кг Э.Даваанасан (Алдар спорт хороо )
Эрэгтэйчүүдээс Т.Дэмчигдорж, Э.Төгсжаргал, Б.Гантулга нар
анх удаа дэлхийн дэвжээнд барилдах гэж байна. Харин эмэгтэйчүүд өмнө нь бүгд ДАШТ-д оролцож үзсэн юм.