Чөлөөтийн эрчүүд Буриадаас 11 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Буриадын
шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэйчүүд зодоглож, 3 алт, 2
мөнгө, 6 хүрэл, нийт 11 медаль хүртсэн байна.
Медаль хүртсэн
тамирчид:
Тэмцээний
аваргууд Н.Насанбуян /57 кг/, Э.Тэмүүлэн /70 кг/, Э.Батмагнай /125 кг/,
Мөнгөн
медаль хүртсэн Э.Төгсжаргал /65 кг/, Д.Оргилох /97 кг/, хүрэл
медалийн эздээр П.Дашцэрэн /61 кг/, Ш.Дэлэг /70 кг/, Б.Батбаяр /74 кг/, А.Дөлгөөн
/79 кг/, Д.Саранцогт /97 кг/, Б.Баярмагнай /125 кг/ нар юм.