Хавдын эсрэг үндэсний аяны хүрээнд 2000 иргэдийг үзлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-07 20:15:11

Хавдар өвчнийг эрт шатанд оношилж, эмчлэх, ард иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээг орон нутагт хүргэх зорилготой хавдрын эсрэг үндэсний аян 6 дахь жилдээ үргэлжилж байна.

Аян Хөвсгөл аймагт энэ сарын 12-нд нээлтээ хийж ажлын 5 өдөрт нийтдээ  2000 орчим иргэдийг үзлэгт хамруулах гэнэ. Үзлэгт хамрагдах иргэд өөрсдийн харъяа өрхийн эмнэлэг, сумынхаа эрүүл мэндийн төвд бүртгүүлж тодорхой хуваарийн дагуу үзүүлнэ.  

Энэ үеэр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын  нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах ажээ.

  Б.Гантуяа

 

Related news