Эрдэс бүтээгдэхүүний экспорт 37 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-25 14:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, нүүрс 49, зэсийн баяжмал 31.4, төмөр 18.9, алт 15.8, газрын тос 22.1, цайр 64.8, хайлуур жонш 54.5 хувь байгаа юм.


Дөрөвдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,145 автомашин, 1,326 чингэлэг тээвэр, 981 AGV тээвэр хийжээ. Мөн хугацаанд 1,455.8 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин өссөн байна. Оны эхнээс 17,888.3 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 14,633 мян.тн-оор буюу 4.5 дахин өсжээ.


Харин 136 автомашин, 209 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортлов. Оны эхнээс 439.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээлэв.


Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 4 автомашин, 1,375 чингэлэг тээвэр хил нэвтэрч, оны эхнээс 1,595.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 77 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 97.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гаргажээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 3.16 тонн алт худалдан авсан байна. 

Related news