БАЯН-ӨЛГИЙ: Хэрэг бүртгэлт явуулсан зөрчлийн 47 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-20 14:35:47

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар 2023 оны эхний улиралд зөрчлийн талаар 982 гомдол мэдээллийг шалгах ажиллагаанд хяналт тавьж, гомдол мэдээллээс нээсэн 197 зөрчлийн хэрэгт хэргийн дугаар олгожээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гомдол мэдээлэл 9,4 хувь, зөрчлийн хэрэг 15,2 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.


Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн 632 холбогдогчид 118,2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Мөн шүүхээс зөрчил үйлдсэн 128 хүнд 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна.


Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 197 хэргийг төрлөөр нь авч үзэхэд 47,2 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн, 24,3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн, 8,6 хувь нь танхайрах, 6 хувь нь хулгайлах, 13,7 хувь нь бусад төрлийн зөрчил аж.   


Үүнээс зөрчлийн 4 холбогдогч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчих зөрчлийг 2 удаа, 1 холбогдогч 1 удаа дахин үйлдэж, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан байна.  

Related news