2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-06 10:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 2 дугаар сарын 6-ны өглөө 10.00 цагт эхэлж, 2023 оны  4 дүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагт дуусна.


Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.


Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана. Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.


Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

-Өргөдөл хүсэлт

-Эмчийн магадалгаа

-Сургуулийн тодорхойлолт

Элсэлтийн ерөнхий шалгалтын зарим онцлогийг нэрлэвэл

-2022 оноос эхлэн ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах болсон

-Шалгуулагчдын дүн оноог блокчейн технологид байршуулж байгаа учир баталгаатай удаан хугацаанд хадгалагдана

-BI ухаалаг тайлангийн ситемийг нэвтрүүлсэн учир ерөнхий үр дүнг харах боломжтой

-Дүйцүүлэх үнэлгээний журам мөрдөгдөж байгаа

 

ЭЕШ-тай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болно. Шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоог илгээн авах боломжтой. 

Related news