ӨМНӨГОВЬ: Сумдын нийт нутгийн 80 гаруй хувьд өвөлжилт хүндэвтэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-03 19:58:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгийн хэмжээнд өвөлжилт хүндэвтэр байна. Ханбогд, Манлай, Баян-Овоо сум бүс нутгийнхаа малчдын өвөлжилтийг хангах төдий өвсний гарцтай байгаа юм.


Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй 8 аймагт эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулахад Өмнөговь, Дундговь, Дорноговь Говь-Алтай аймагт бэлчээрийн ургамлын ургалт тааруу учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байжээ. Тухайлбал Өмнөговь аймгийн нутгийн баруун хэсгээр гандуу, нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь өвстэй гэсэн судалгаа гарчээ.


Одоогоор Хүрмэн сумын хувьд өвөлжилт тааруу 427 малчин өрхтэй, үүнээс 130 гаруй өрх Өвөрхангай, Дундговь аймгийн сумдад оторт явж байна. Сумын хэмжээнд өвс, тэжээлийн нөөцөд хужир 30 тн, өвс 60 тн, тэжээл 25 тн-ыг татан төвлөрүүлжээ


Харин Булган сумын хувьд мөн өвөлжилт хүндхэн малчид даага, тугал, борлон зэрэг тарга тэвээрэг муутай малаа төвд авчирч тэжээж эхэлжээ. Идэш тэжээлгүйн улмаас мал ууланд гарч чоно, ирвэсэнд бариулах эрсдэл их гарч байна. Тус суманд 4 багийн 467 малчин өрх өвөлжихөөс Дундговь аймгийн Дэлгэрхангай, Луус зэрэг суманд 100 гаруй өрх давхардсан тоогоор оторт явж байгаа аж. Өвс, тэжээлийн нөөцөд нийт 25 сая төгрөгийн үнэ бүхий  8 тн хивэг, 30 гаруй тн овьёос, 20 тн өвс тэжээлийг нөөцөлжээ.


Номгон сумын хувьд аймаг дотроо Ханбогд, Манлай, Цогтцэций, Цогт-Овоо суманд 76 өрхийн 1527 бод, 38501 бог мал отроор өвөлжиж байгаа бол Дорноговь, Дундговь, аймгийн Өлзийт, Хулд сум, Говьсүмбэр зэрэг аймгийн нутагт 26 өрхийн 489 бод, 19869 бог мал улсын тусгай хамгаалалттай газарт 96 өрхийн 5983 бод, 59536 бог,  Улсын хилийн зурвас газарт 115 өрхийн 8164 бод, 64169 бог нийт 313 өрхийн 16163 бод, 182075 толгой бог мал отроор өвөлжиж байна.

Сумын нөөцөд 60 тн өвс, 40.7 тн ногоон тэжээлийг нөөцөлжээЦаашид сумд өвс, тэжээлийн нөөцөө нэмэгдүүлэн татах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Related news