СЭЛЭНГЭ:Дэлхийд данслагдсан их мастеруудын анхны багш “Алтан гадас” одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-01 16:22:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн, ахмад настан Ч.Цэрэндэжидийг төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасныг ИТХ-ын дарга Б.Нарантуяа өнөөдөр гардуулан өглөө.

 

Ахмад багш Ч.Цэрэндэжид нь шатрын спортоор 800 гаруй шавь бэлтгэсний дотор дэлхийд данслагдсан их мастер А.Энхтуул, Г.Учрал нарын анхны багш юм.

 

Тэрээр Боловсролын салбарт олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, шатрын спортоор олон зуун шавь бэлтгэсэн гавьяа зүтгэлээ өнөөдөр ийн төрдөө үнэлүүлсэн байна.

 

Ахмад настан Ч.Цэрэндэжид нь боловсролын салбарт 27 жил ажиллаж гавьяаныхаа амралтад суусан бөгөөд 2004 оноос Алтанбулаг суманд “Алаг морьт” шатрын клубийг хичээллүүлж байгаа юм.  

 

Related news