АРХАНГАЙ: Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80 орчим хувьд нь хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-13 11:27:17

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ.


Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна.


Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн  6,5  хувь нь бэлчээр нөөцтэй, 15,4 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 66,5 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10,2 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 1.5 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 гаруй хувьд хүрэлцээтэй, 80 орчим хувьд нь хэтэрч гарчээ.


Аймгийн нийт нутгаар агаарын дундаж темдератур 5, 6 дугаар саруудад олон жилийн дунджаас 1,8- 6,4 градусаар дулаан, 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3,7 градусаар сэрүүн, өдөр, шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад нөлөөлжнэг наст болон хөл газрын ургамал голдуу ургасан байна. Ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац бага, ихэнх сумдад малын тооны хэт өсөлт их байгаатай холбоотой бэлчээрийн даац хэтэрч гарах шалтгаан болсон аж.


Бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтад одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй байна гэсэн мэдээ гарчээ. 

Related news