Онцгой байдлын газар шинэ авто машинтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар шинэ авто машинтай болов.
Онцгой байдлын ерөнхий газраас дээрх машиныг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэж өглөө.
Солонгос Улсад үйлдвэрлэсэн "DAEWOO K4D6F" маркийн гал унтраах үндсэн албаны автомашин нь 600 сая орчим төгрөгийн үнэтэй, 420 литрийн хөөс болон 7 тонны усны торхтой, 0,9 МПа даралттайгаар ажилладаг байна.
Шинэ техник хэрэгслийг хүлээлгэж өгөх арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцон баяр хүргэж, байгалийн гамшиг тохиолдсон үед онцгой байдлынхан хариуцлагатай ажилласныг онцолж, Онцгой байдлын ахлах дэслэгч Х.Ербулан, ахлах ахлагч А.Бержан нарыг аймгийн ИТХ-ын "Жуух бичиг" болон "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнасан.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days