“Шинэ сэргэлтийн бодлого” дахь хувийн хэвшлийн оролцоог нэхэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-17 11:47:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, засаг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж хийх хэрэгтэй байна. Энэ талын мэдээллийг тодорхой болгох шаардлага тулгарч буйг Монгол Улс дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-аас мэдэгдлээ.

Тус Танхим 5-6 дугаар сарын уулзалтаа “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулж байна.

Уулзалтаар бизнесийн төлөөлөл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүүлэх, төрд ийм хэмжээний мөнгө бий юу, сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 94 төслөөс үндсэн 10 төсөл нь юу юу байна, үүнд хувийн хэвшил оролцоог хэрхэн хангах юм гэсэн асуултуудыг тавьж байна.




Хувийн хэвшил ямар төсөл дээр хамтран ажиллаж төр, засагтай хийж болохоор зүйл нь юу байгаа юм гэсэн санаачилгыг дэмжинэ. Түүнээс бус төрөөс юу хийхийг зааж өгөхийг хүлээж суумааргүй байна. Эдийн засгаа сэргээхэд хувийн хэвшлийн оролцоо ямар байхыг бизнес эрхлэгч нар санаачлаад, түүн дээр төр, засагтайгаа хамтран ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй байна гэсэн байр суурийг уулзалтад оролцогч нар илэрхийлж байв. Тийм боломж олон байна гээд энд Тавантолгойн ДЦС-ын төслийг жишээ болгон дурдлаа. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news