УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-03 09:44:15

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогдоод байна. 

Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Эл асуудлаар өнгөрөгч долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан нь өчигдөр дуусгавар болсон. 

Үүний дараа УИХ-ын Анхдугаар чуулганы хаалтыг хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэжээ. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news