“Экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх гэрээ” байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:
10.30 цагт сэтгүүлч С.Будрагчаа АТГ-т БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдөл, нотлох баримтыг хүлээлгэн өгнө.
10.30 цагт Хангарди ордонд Цагийн зохицуулалт, хориглолтод орсон өөрчлөлтийн талаарх хэвлэлийн хурал болно. Утас: 99763656
11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт Төр засгийн тусгай үйлчилгээний “Элит” төвд “Геологийн Төв Лаборатори”, “Оюу толгой” компани “Экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх гэрээ” байгуулна. Утас: 99085617, 99067452