4012 иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Он гарсаар аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 4012 иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Тодруулбал, оны эхний өдрөөс хойш нэгдүгээр тунд 26, хоёрдугаар тунд 60, гуравдугаар тунд 1985, дөрөвдүгээр тунд 1941 иргэн хамрагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавируст халдварын 4834 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа бол Тусгаарлах эмнэлэгт 403 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тухайн иргэдээс 13 иргэний биеийн байдал хүнд, 109 иргэнийх хүндэвтэр байгаа юм.
Он гарсаар коронавируст халдварын хүндрэлийн улмаас нэг иргэн нас баржээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days