БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-01 15:45:12

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3, 4, 7-нд Алтайн салбар уулсаар баруун өмнөөс секундед 10-12 метр, зарим үед 16-18 м/с давж ширүүсч шороон шуурга шуурна.

Энэ сарын 8-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг Баянхонгор аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн бөгөөд мэдээллээр, Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар салхи шуургатай байж, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ. Маргааш болон 7-ны өдөр хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадасгүй.

Агаарын температур энэ сарын 3-ны өдрөөс сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3 -8 градус хүйтэн, өдөртөө +5 +10 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +10 +15 градус, говийн нутгаар шөнөдее +3 +8 градус, өдөртөө +13 +18 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +10 +15 градус, өдөртөө +18 +23 градус дулаан байна.

Энэ сарын 7-ноос нийт нутгаар хүйтэрнэ.

Related news