Төмөр замаар ачаа татан авах талаар БНХАУ-ын талтай хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-19 15:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх талаар тус улсын холбогдох албаныхантай хэлэлцээ хийж байгааг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлэв.


Уг асуудлыг шийдвэрлэвэл, өдөрт 300-350 вагон ачаа татан авах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Ингээд төмөр зам болон авто замаар ачаа татаж эхэлбэл Замын-Үүд-Эрээн боомтод үүсээд байгаа асуудал цэгцэрнэ гэдгийг Шадар сайд дурдлаа.


Тэрбээр, “БНХАУ-ын Эрээн боомтод 900 гаруй чингэлэг байснаас энэ сарын 11-нээс хойш 400 гаруйг нь аваад байгаа. Үлдсэнийг нь ирэх долоо хоногт татан авч дуусна. Нэг шоо метр ачаа тээврийн үнэ 2500-3000 төгрөг байсан бол  өнөөдрийн байдлаар 1800-2000 төгрөг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хоёр талын ажлын баг ажиллаж байгаа” гэв.


Шадар сайд хил, гаалийн байгууллагуудаас өдөр бүр ачаа тээврийн нөхцөл байдлын мэдээллийг авч, БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Related news