Дархлаажуулалтын гуравдугаар тунд 14937 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 3-нд 118 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 27 тохиолдол илэрлээ. Үүнээс хүүхэд 2, насанд хүрэгч 25 байгаа аж.
Нэгдүгээр сарын 3-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 60 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд оноштой 2, хүнд 7 хүндэвтэр 20, хөнгөн оноштой 32 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 12975 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39550, хоёрдугаар тунд 37384, гуравдугаар тунд 14937 иргэн хамрагдаад байгаа аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days