Нийслэлийн захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааг өнөөдрөөс нүүлгэж эхэллээ. Засгийн
газрын энэ оны 9 дүгээр сарын 8-ны хуралдаанаар Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний
харьяа алба агентлагыг энэ онд багтаан нийслэлийн
Яармагт
барьсан шинэ барилгад нүүх үүргийг өгсөн юм.
Ковид-19 цар тахлын халдвараас шалтгаалан энэ оны 6 дугаар сарын 23-наас эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 145 хүн нэгэн зэрэг хүлээн авч үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байв. Ковид-19-ийн халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байрыг ариутган халдваргүйжүүлж, бага хэмжээний засвар үйлчилгээ хийж, хотын захиргааныхан нүүхэд бэлэн болгожээ. Тиймээс өнөөдрөөс Улаанбаатар хотын хотын Захирагчийн ажлын алба, Хангарди ордноос нүүж эхлээд байна.
Нийслэл хотын төв хэсэг Их,Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотыни захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулна. Өнөөдрийн тухайд Нийслэлийн төр захиргааны II байр буюу Хангарди ордонд байрлаж буй Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлагийг нүүлгэж байна. Яармагт барьж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68 мянган метр кв талбай бүхий барилга юм. Нүүдэллэж буй агентлагууд А блокт төвхнөх аж.
Related news



