УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн барьсан уг төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нийт 18 санал гаргасан байна. Төслийн талаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлэв.
Related news

