Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр Ерөнхий сайдад уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-19 21:14:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын V хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хурлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тул дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцлээ.

2020-2024 оны ИТХ-д олонхын санал авсан МАН-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлэхээр санал оруулсан бол заалнаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нэрээ дэвшүүлсэн юм. Ингээд хоёр нэр дэвшигч өөрсдийгөө, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, нууц санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 36 төлөөлөгчийн 19 нь Н.Лхагвадоржийг, 17 нь Ж.Отгонхүүг дэмжсэнээр олонхын санал авсан Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах шийдвэрийг 5 дугаар хуралдаанаас гаргалаа.

Related news