СЭЛЭНГЭ: Ой хээрийн таван түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг
цурамд оруулж, Хүдэр, Мандал, Ерөө суманд гарсан ой хээрийн таван түймрийг унтраахаар
ажиллаж байна.
Дээрх түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 112 алба хаагч, 18 авто машин, орон нутгийн
мэргэжлийн ангийн 18 хүн, 2 авто машин, нийт 130 хүн, 6 авто машинтайгаар үүрэг гүйцэтгэн
ажиллаж байна.
Өнөөдрийн өдрийн 12.00 цагийн
байдлаар улсын хэмжээнд ой,
хээрийн 6 түймэр асаж байгаагийн 5 нь Сэлэнгэ аймагт байгаа юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days