Хөвсгөл аймаг наадмаар эрлийз морь уралдуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-08 01:27:29

Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан морины салбар хорооны хуралдаан болж уралдааныг ямар нэгэн будлиангүй өндөр түвшинд зохион байгуулах, унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах бөгөөд энэ жилийн баяр наадмаар эрлийз морь уралдуулахгүй байх шийдвэр гарав.

Энэ жилийн баяр наадам морь барианы газарт туг дарцаг хилтэй олс татах, талбайг услах, морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулах, унаач хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэй байхад хяналт тавьж даатгалд хамруулах гэнэ. Мөн хурдан морины уралдааныг таваас илүү автомашин дагуулахгүй, уралдааны гараа болон барианы газрын аюулгүй байдал, эмх журмыг сахиулан ажиллах, морины гарааны төхөөрөмжийг суурилуулж ажиллах, уралдааны зам болон гуу жалгыг засч болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар авч хэлэлцэн байгууллагуудад тодорхой ажлыг хуваарилан өгчээ.

Б.Гантуяа 

Related news