З.Энхболд, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-05 10:58:21

АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийв.

Хоёр намын дарга энэ удаагийн сонгуулийг булихай, луйвар их орсон хэмээн мэдэгдээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид анхдугаар чуулганыг хойшлуулах хүсэлт хүргүүлнэ гэдгээ хэллээ.

АН-ын дарга З.Энхболд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ анхдугаар хуралдааныг энэ сарын 05-ны 11.00 цагт хийх нь зохимжгүй хэмээн мэдэгдэж, МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэг, зарим тойрогт саналын хуудас, сонгогчийн тоо зөрсөн асуудал, канондсон буюу хувилсан хуудсаар санал авсан болон 18 мянган сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн зэрэг  4 шалтгааныг нэрлэж байсан.

Тэгвэл тэрбээр өнөөдөр нэг сонгогч нэг хэсгийн хорооноос нөгөө хэсгийн хороонд очиж 2-3 удаа санал өгсөн тохиолдол илэрлээ. Энэ бол анхдугаар чуулганыг хуралдуулахгүй байх 5 дахь шалтгаан нь боллоо хэмээн зарлаад МАХН-ын дарга Н.Энхбаярын хамт Ерөнхийлөгчид хүсэлтээ өгөхөөр албан өрөөнд нь ороод байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news