З.Энхболдыг огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭАН-ыг Шинэчлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр гишүүд дэмжигчдээсээ уучлал гуйж, огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Түүнчлэн АН-ын Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-г 48 цагийн дотор хуралдуулах, улмаар намын их хурлыг 8 дугаар сарын 15-ны дотор товлох хэрэгтэй. Цаашлаад АН-ын ээлжит бус онц их хурлыг зарлан хуралдуулах, их хурлаас ил тод нээлттэй зарчмаар шинэ удирдлагыг сонгох, намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-г 100 хувь өөрчилж, дунд шатны байгууллагуудын хурлаар шинэ гишүүдээ сонгох эрхийг өгөх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа хэллээ.
АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийнхөн хямралтай нөхцөл байдал үүсээд байгааг 1.3 жилийн өмнөөс намын удирдлагууддаа анхааруулж байсан. Баярын хурал дээр хүртэл уриа лоозон өргөж шүүмжлэлээ илэрхийлж байсан ч тойрон хүрээлэгчдийнхээ магтаалд хэт автсан удирдлага алдаагаа ойлгохгүй явсаар ийм байдалд хүргэлээ хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид ярьлаа.
АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс энэхүү Шинэчлэх түр хороог байгуулсан бөгөөд дээрх мэдэгдлийг АН-ын удирдлагууддаа хүргүүлж байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ