Нийслэлд сонгуулийн ирц 18.29 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-29 13:23:45

Нийслэлд сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 903 мянга 420 сонгогч байгаагаагаас 12.00 цагийн байдлаар 164 мянга 449 иргэн буюу 18.29 хувь нь саналаа өгсөн талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэв.

Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлж буйгаар Багахангай дүүрэгт ирц хамгийн өндөр буюу 30.12 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 13.44 хувийн ирцтэй байна.  НИТХ-ын сонгуульд 10 нам, 2 эвслийн 282, бие даагч 4 хүн нэр дэшиж байгаа бөгөөд 397 байранд санал авч байна. Өчигдөр буюу энэ сарын 28-нд орсон борооны улмаас Багануур дүүргийн 1 санал авах байр усанд автжээ. Уг байрыг ойролцоох өөр барилгад шилжүүлснээр санал хураалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэв.

Мөн өчигдөр буюу энэ сарын 28-нд зөөврийн хайрцгаар 4412 сонгогчоос санал авчээ.

15.30 цагт сонгуулийн явцын талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос дахин мэдээлэл хийх юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news